Макаод суралцах 10 квоттой тэтгэлэг зарлажээ
2025-03-11 16:24:00
БНХАУ-ын Макаогийн сангаас 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улс болон “Бүс ба Зам” дагуух нийт 11 орны иргэнд Макао Улсад суралцах 10 квот бүхий тэтгэлгийг олгохоор болжээ.
Бакалаврын хөтөлбөрт л олгох уг тэтгэлгийн хэмжээ 100,000 макао латака буюу 45 сая орчим төгрөг юм байна.
Бүртгэл болон сонгон шалгаруулалт нь 06 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 29 хооронд явагдах агаад тэтгэлэг горилогч нь:
- University of Macau https://www.um.edu.mo/
- Macao Polytechnic University https://www.mpu.edu.mo/en/index.php
- Macao University of Tourism https://www.utm.edu.mo/
- Macau University of Science and Technology https://www.must.edu.mo/
- City University of Macau https://cityu.edu.mo/en/
- University of Saint Joseph https://www.usj.edu.mo/en/
- Kiang Wu Nursing College of Macau https://www2.kwnc.edu.mo/zh_hant/standard/index.html
Эдгээр их, дээд сургуульд элссэн байх шаардлагатай төдийгүй сургууль нь тухайн оюутны материал шаардлага хангаж байна гэж үзсэн нөхцөлд тэтгэлэгт хамруулах хүсэлтээ Макаогийн санд хүргүүлж, шийдвэрлүүлнэ. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 853-87950920, 853-87950913 болон [email protected] цахим хаягт хандан авч болох юм.
Эх сурвалж: Боловсролын яам
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав