Парламент удахгүй эзгүйрэх хоёр суудлаа хэнээр нөхөх вэ?
2025-03-12 12:37:00
Энэ хаврын чуулганы нэг сонирхолтой сэдэв бол шинэ бүрэлдсэн УИХ-ын гишүүдээс 2 гишүүний эгүүүлэн татах явдал. Эгүүлэн татах ч сонин биш. Харин эзгүйрч үлдэх 2 суудалд хэн хэн суух вэ? Тэд хэний талын ямар лоббитой хүмүүс байх бол гэдэг нь сонин.Эгүүлэн татах хоёр гишүүний нэг нь МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормаа. Түүнийг Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тэр харин үүнийг
намайг гүтгэлээ надад хувийн бизнес, хувийн эрх ашиг гээд байх зүйл байхгүй. Би зүгээр л тэдний замд саад болж тул намайг хөөхөөр оролдож байна гэх утга бүхий тайлбар өгсөн.
Дараагийн гишүүн бол АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатар. Тэрбээр хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүх үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байтал өнөөдөр тэр УИХ гишүүн болчихсон сууж байна.
Одоо нэгэнт дээрх 2 гишүүнийг эгүүлэн татах асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхой тул УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд нэг суудал, Хангайн бүс нэгдүгээр тойрогт сонгуульд горилогчид ажилдаа орж буй байх. УИХ-ын чуулганы танхимд сууж таны төлөө дуугарах төлөөлөгчөө сонгохдоо хэрсүү байхыг сануулъя.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав