Нэгдсэн төсвийн орлого өмнөх оноос 22.8 хувиар буурчээ
2025-03-12 18:15:00
Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын Захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд ахална.
“Макро эдийн засаг тогтвортой байна. 2024 онд эдийн засаг 4.9 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наядад хүрсэн. 2025 оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьд хүрлээ. Гадаад валютын улсын нөөц тогтвортой байна. Голлох түүхий эдийн экспортын биет хэмжээ өсөлттэй байна” гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Нэгдсэн төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 22.8 хувиар буурч, эхний хоёр сарын төлөвлөгөөтэй харьцуулахад 95 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт буюу нийт төсвийн 11 хувийг бүрдүүлээд байна. Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн дунджаар эхний хоёр сарын байдлаар нийт орлогын 12-14 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Нүүрсний дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болж өмнөх оны мөн үе болох 123.4 ам.доллартой харьцуулахад 44.9 ам.доллароор буюу 36 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад голлон нөлөөлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав