Монгол цэргийн өдрийн хүчит бөхийн барилдаанд Улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ
2025-03-17 11:50:00
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, орчин цагийн ЗЭВСЭГТ ХҮЧИН үүсч хөгжсөн 104 ЖИЛИЙН ОЙД зориулсан хүчит бөхийн барилдаанд Алдар спорт хорооны бөх Улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэжээ.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхэн он цаг үеэс тэмдэглэж байсан цэргийн наадам нь өнөө цагт үндэсний их баяр наадам болж өргөжин тэлсэн түүхтэй билээ.
Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдааныг Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран өнөө жил 32 дахь удаагаа ийнхүү амжилттай сайхан зохион байгуулсан байна.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эр цэргийн албанд татагдан ирсэн ирээдүйтэй олон шилдэг залуусыг сонгон шалгаруулж, шинжлэх ухааны үндэстэй, системтэй бэлтгэл сургуулилалт хийлгэж ирсэний үр дүнд Монгол бөхийн түүхэнд Улсын аварга 15, Улсын арслан 13, Улсын гарьд 4, Улсын заан 29, Улсын харцага, начин цолтой 180 гаруй бөх, үүнээс Хөдөлмөрийн баатар 6, Ардын багш 4, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, тамирчин 80 гаруйг эгнээнээсээ төрүүлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав