Спикерийн битүү үгс
2025-03-17 14:53:00
УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ хэд хэдэн битүү утга бүхий үгс чулуудав. Жишээлбэл, Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг бид батлаад, ердөө 6 сарын нүүр үзэж байна.
Улс төржилт, намчирхал, талцал хуваагдал гэхээсээ илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэрүүд гаргацгаая гэв. Энэ нь мэдээж УИХ-ын 126 гишүүдийг эвтэй байж, нам харгалзахгүйгээр улс орны хөгжлийн төлөө гэсэн санаа боловч жинхэнэ цаад утга нь сөрөг хүчингүй шинэ МАНАН-г өөгшүүлэх мэт.
Мөн геополитик, эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна гэх мэт үгээрээ Ерөнхий сайдыг огцруулах, засгийн эсрэг ямар ч эв түнжингүй саналыг дэмжихгүй гэдгээ ардчилсан намын хэсэг бүлэгт мэдэгдэж авав.
Мэдээж УИХ-ын даргын хувьд тэр төвийг сахих ёстой. Төвийг сахисан мэдэгдлээ ч хийв. Ангийн даргын хувиар ирцээ таслахгүй байхыг ч сануулав, эв эеэ баримтлахыг ч шаардав.
Н.ЦАЦАА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав