Ч.Номин сайд БНУУ-ын Элчин сайд Фарход Арзиевыг хүлээн авч уулзлаа
2025-03-20 10:26:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевыг хүлээн авч уулзаж, соёл, спорт, залуучуудын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцсон байна.
Сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны харилцаа идэвхтэй өргөжин тэлж байгаа бөгөөд соёл, урлагийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх зорилгоор ойрын хугацаанд соёлын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн, сургалт болон хоёр улсын залуучуудын анхдугаар форумыг зохион байгуулахаар тохиролцов.
Мөн спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор жүдо, чөлөөт бөхийн төрлөөр туршлага судлах, хамтарсан бэлтгэл хийх зэргээр хамтран ажиллах боломжтойг талууд онцолжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав