"Цэргийн нөхөрлөл" яруу найргийн уралдааны шагнал гардууллаа
2025-03-25 16:54:00
Монгол цэргийн нэгдсэн холбооноос иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгын дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын эх оронч үзэл, сэтгэлгээ, тэмүүллийг цэргийн нөхөрлөлд үндэслэн өдөөн дуудах, тэдний сэтгэн бодож, яруу сайхнаар илэрхийлж бичих, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ” сэдэвт яруу найргийн уралдааныг зохион байгуулж явууллаа.
Яруу найргийн уралдаанд ЗХЖШ-аас 37, ХХЕГ-аас 104, ОБЕГ-аас 33, ЦЕГ-аас 23, ШШГЕГ-аас 10, ШШЕГ-аас 4, ДХИС-аас 9, Бага дарга нарын холбооноос 1, бүгд 213 алба хаагчид бичсэн шүлгээ ирүүлсэн байна.
Яруу найргийн уралдааныг МХН-ийн тэргүүн, бэлтгэл хурандаа, МУ-ын гавьяат багш, зохиолч Ч.Баатарын ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын бичиж ирүүлсэн шүлгүүдээс дараах алба хаагчдын шүлгүүдийг шалгаруулж байр эзлүүлсэнээс.
Үүнд: Тэргүүн байр: ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцах албаны дарга хурандаа Г.Чинзоригийн бичиж ирүүлсэн “ЗҮРХЭН ГАГНААС” шүлэг.
Хоёрдугаар байр: ЦЕГ-ын бэлтгэл ахлах ахлагч Д.Ганболдын “БОРВИ ЧАНГАРАХ НӨХДӨӨ ХАЙРЛАНА” шүлэг.
Гуравдугаар байр: ХХЕГ-ын 0130 дугаар ангийн дэслэгч Б.Шаалавхүүгийн “ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ” шүлэг.
Тусгай байр: ЦЕГ-ын Дундговь аймгийн Цагдаагийн газарын цагдаа дэд ахлагч О.Сүхбатын “НӨХӨРЛӨЛ” ШҮЛЭГ
-ХХЕГ-ын 0311 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ч.Болор-Эрдэнийн “МИНИЙ ЦОЛ” шүлэг тус тус шалгаруулжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав