Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг улирал харгалзахгүй явуулна
2025-03-25 16:55:00
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа улс орнууд өөрийн орны газар зүйн онцлог, тэдгээрийн үүл үүсэж хөгжих, шилжихэд нөлөөлөх байдал зэргээс хамааруулж тус ажиллагаанд ашиглах техник, технологийг сонгодог. Манай орны хувьд зөвхөн дулааны улиралд шингэн тунадас нэмэгдүүлэх, эсвэл мөндрийн үүлийг саринуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.
Сэрүүн бүсийн орнууд өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулах, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, өвлийн спорт болон бусад арга хэмжээнд зориулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулдаг байна. Энэ нь дулааны улиралд явуулдаг арга, технологитой адил бөгөөд нисэх онгоц, пуужин, газрын генератор/түлш, радар, хиймэл дагуул, цаг уурын багаж, дрон зэргийг ашиглаж иодот мөнгө, давсаар үүлэнд үйлчилдэг.
Монгол орны ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гол мөрний сав газрын усны нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг улирал харгалзахгүй явуулах техникийн боломжийг бүрдүүлэх туршилт судалгаа явуулах шаардлагатай байгаа юм. Манай улс 1991 оноос дулааны улиралд босоо хөгжлийн үүлэнд нөлөөлж эхэлсэн. Одоогоор 46 экспедиц, 40 газрын генератор ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав