Алслагдсан бүсийн иргэд ХХОАТ-т 1 хувийн татвар төлөх хуулийн төсөл өргөн барина
2025-03-31 13:45:00
Манай улсын баруун бүс сарын дундаж цалингийн хэмжээгээр хамгийн бага буюу улсын дунджаас 22.8 хувиар бага байна. Гэвч улсын дунджаас бага цалинтай хэрнээ шатахуун, өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байж ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачилсан. Тэгвэл шинэ парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор алслагдсан бүсийн гишүүдийн хамтаар дахин өргөн барихаар болжээ.
Тус хуулийн төсөл батлагдвал алслагдсан бүсийн иргэд ХХОАТ-т 10% биш 1% ийн татвар төлдөг болно. Өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийн цалин аваад 200 мянган төгрөгөө татварт өгч байгаа бол 20 мянган төгрөг өгдөг болох юм. Мөн хууль батлагдсанаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн ялгааг арилгах давуу талтай аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав