Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2025-04-03 15:16:00
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цастай.
Үүнээс Увсын Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сүхбаатарын Мөнххаанд 11-18 см, бусад нутагт 1-10 см хүртэл цастай байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Богд, Өмнөговийн Манлай, Булган, Дундговийн Луус, Дорноговийн Мандахад 28-34 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 38 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.
Өнгөрсөн арав хоногт агаарын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгуудын зарим сумдаар дунджаас 1.1-1.9 градусаар хүйтэн, хур тунадас нутгийн 50 орчим хувьд дунджаас ахиу, 50 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав