УИХ-ын зарим гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох саналыг дэмжинэ гэлээ
2025-04-15 12:36:00
ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга гарч цахимаар санал авахад 100 гаруй мянган иргэн санаачлагад нэгдсэн. Харин өнөөдөр уг санаачлагыг зарим УИХ-ын гишүүд дэмжиж хуулийн төсөл боловсруулна гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Иргэний гаргасан энэнхүү санаачлага ердөө долоохон хоногийн дотор 100 гаруй мянган санал авч үүний 65 хувь Улаанбаатар хотоос зуржээ. Мэдээж татвар төлөгчдийн ачааг хөнгөлж, төсвийг хэмнэж байж улс орны хөгжилд үр өгөөж нь гарна. Эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Иргэд өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх, хувьцаа авч, зах зээлд ч эерэгээр нөлөөлнө. Төсвийг 2023 онд 22,5 их наяд төгрөг, 2025 онд 33,7 их наяд болгосон ба зөрүү нь 10 гаруй их наяд төгрөг байна. Хэрэв ингэж нэмсэн бол 2,4 их наяд төгрөгөөр хасах нь асуудалгүй гэсэн бол
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Татварын багц ажлын хэсэг ХХОАТ-ыгн хувийг 1 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Хувь хүнийхээ хувьд би үүнийг дэмжиж байна. Хувь хүмүүс, ААН-үүд ийм өндөр татвар төлж байгаа нь тэгш эрхтэй байхыг зөрчиж буй. Олон улсад уг татварын хувь нь өндөр байдаг ч иргэд, ААН-иуд нь төлчихдөг. Учир нь буцаан олголтын хувь нь өндөр байдаг. Мөн энэ төлсөн татвар нь хүүхдийнх нь сургалтын төлбөр, эмнэлгийн эмчилгээнд нь нэмэр болдог. Харин манайд энэ тогтолцоо дутмаг байдаг гэлээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пунсалма, Г.Очирбат нар ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачлагыг дэмжиж хуулийн төсөл санаачилна гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав