"Осака-Кансай экспо 2025" олон улсын эксплд Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулж байна
2025-04-15 14:45:00
Япон Улсын Осака хотноо 04 дүгээр сарын 12-нд “Осака-Кансай ЭКСПО 2025” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын амар амгалан- Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэлээ. Монгол Улсын асар нь үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж байна.
Монгол Улсын үндэсний өдөрлөг ирэх 07 дугаар сарын 27-ны өдөр зохиогдох ба Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалын онцлогийг харуулсан хөтөлбөрүүдийг бэлтгэн ажиллаж байна.
"Осака-Кансай экспо 2025” үзэсгэлэн нь зургаан сарын хугацаанд үргэлжлэх ба 158 улс, олон улсын 9 байгууллага оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй хүн ирэх тооцоог гаргасан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав