Унгарын "Митем 12" Олон улсын театрын наадмыг "Тэнгэрийн хүү" жүжгээр нээнэ
2025-04-16 11:14:00
Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 12 дахь удаагийн “МИТЕМ” олон улсын театрын наадмын нээлтийн жүжгээр оролцохоор 76 хүний бүрэлдэхүүнтэй Унгар Улсын нийслэл Будапешт хотыг зорих гэж байна.
Энэ бол Монгол Улсын театрын урлагийн хөгжлийг нэг шат ахиулж буй онцгой үйл явдал төдийгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд үндэсний соёл, өв уламжлалаа олон улсад сурталчлан таниулах боломж юм.
“Тэнгэрийн хүү” жүжиг Монголын төрт ёсны эх суурь болсон Хүннү гүрний Модун шаньюйн түүхийг өгүүлсэн, үндэсний ухамсар, язгуур соёл, нүүдэлчдийн гүн ухаан, эх оронч үзлийг урлагийн хэлээр дэлхийн үзэгчдэд хүргэх чухал бүтээл юм.
2025 онд Монгол, Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой золгож байна. Энэхүү ойг урлагийн бүтээлээр дамжуулан тэмдэглэж, хоёр ард түмний сэтгэл зүрхийг илүү ойртуулж байгаад бэлгэшээж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав