Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
2025-04-16 11:29:00
Нийслэлийн Өмч хувьчлах комисс өчигдөр хуралдаж, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Тодруулбал, холбогдох хууль тогтоомжийг зөрчин Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн хувьчлах үнийг 876,011,000 төгрөгөөр тогтоож, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай менежментийн гэрээ байгуулах тухай 2008 ны есдүгээр сарын 8-ны өдрийн нийслэлийн Өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.
Уг тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэн, мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 67 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан нийслэлийн өмчийг хувьчлах тухай 1.5, 6.2-т заасныг тус тус үндэслэн тогтоосон бөгөөд нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Х.Нямбаатар болон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Энэхүү тогтоолын талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаад нарт даалгав.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав