Ц.Сандаг-Очир: Нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломжийг бий болгож байна
2025-04-18 18:38:00
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02, 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Эдгээр хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:
- УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон заалтыг хүчингүй болгож, бүх нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломж олгож буй юм.
- УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд аливаа этгээд сонгогчдын санал татах зорилго агуулахгүйгээр хурал, уулзалт, цуглаан зохион байгуулж болно. Цаашид сонгуулийн хуульд УИХ-ын гишүүнд давуу байдал олгосон, хүний эрхийн зөрчилтэй, эрх тэгш байдлыг алдагдуулсан заалтыг өөрчлөх шаардлага бий гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир онцоллоо.
Мөн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүгчийн тэтгэвэрт гарах нас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 55 нас гэж заасан нь 60 нас байхаар хуульчлагдаж байгаа юм
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав