Ж.Энхбаяр: Хямд гээд орос гурил авсаар байтал дотоодын үйлдвэрлэлгүй боллоо
2025-04-23 13:33:00
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр гурил, гурилан бүтээгдэхүүнийг аль болох дотооддоо үйлдвэрлэх саналаа хэллээ.
Монгол Улсад хийж чадаж байгаа хэдхэн зүйл байна. Мал аж ахуйд тулгуурлаад махаа болосвруулж байна, арьс шир ноос ноолуураа боловсруулах гээд “Цагаан алт” хөтөлбөр явж байна. Хүнсээ хангачих гээд Хүнсний хувьсгал, Атрын аян явж байна. Энэ нь нийлээд 19 нэр төрлийн л бүтээгдэхүүн юм. Энийг стратеги юм тогтвортой байдал юм гэж ойлгоод дэмжээд явмаар байна. Гэтэл бид хямд гээд Оросоос гурил авч байна. Ингэхээр үндэсний үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна. Ийм байдлаар удахгүй дотоодын үйлдвэрлэл байхгүй болох нь.
Уг нь бид өөрсдөө улаан буудай тариалах ёстой, гурилын үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх ёстой. Улс орон бүр тарифын бодлогоор үйлдвэрлэлээ хамгаалаад хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж байна шүү дээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав