Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа
2025-04-28 17:20:00
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдаж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа. Үзэсгэлэнд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоо болон өрхийн үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
Булган аймгийн Сайхан сумын иргэн Д.Дөлгөөнтамирын гэр бүл 2016 оноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт айраг, борц зэрэг бүтээгдэхүүн боловсруулан, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав.
Уг арга хэмжээ нь орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, сайн туршлагаа хуваалцах, аж ахуйн нэгж, байгууллагуудын уялдааг сайжруулах зорилготой юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав