“Эрдэнэт медикал” эмнэлэг хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ
2025-04-29 16:08:00
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Засгийн газар Булган, Орхон аймагт ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нар "Эрдэнэт Медикал" эмнэлгийн ажилчидтай уулзаж цаашид үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахдаа эмч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал, сургалт хөгжлийн асуудлын талаар ярилцжээ.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хойд бүсийн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харьяа хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон хөгжүүлнэ.
Эмнэлгийн эмч ажилчид хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав