Чингэлтэй дүүрэгт гал түймэр унтраах, аврах ангийн шинэ барилга ашиглалтад орно
2025-05-05 19:19:00
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав нар дүүргийн 21 дүгээр хороонд шинээр баригдаж буй Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын явцтай өнөөдөр танилцжээ.
Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, 2132 метр квадрат хэмжээтэй бөгөөд 2025 оны зургаадугаар сард ашиглалтад орох юм.
Шинээр баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги ашиглалтад орсноор нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ.
Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа тус ангийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллаж байгаа хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав