Т.БАЯРХҮҮ: Он гарснаас хойш гамшиг ослын улсмаас 80 хүн амиа алдаж 54 хүн бэртсэн
2025-05-07 13:24:00
Улсын онцгой комиссоос гамшиг осол, хээрийн түймрийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өглөө.
"Он гарснаас 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж үүний улмаас 80 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учраад байна.
Аюулт үзэгдэл, гамшгийн хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17545 аврагч, 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 760 гаруй хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 184 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан гэсэн мэдээлэл байна. Ослын тохиолдын дийлэнх хувийг гал түймрийн дуудлага эзэлж байна.
Нийт 1859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс 1774 нь обьект, 85 нь ой хээрийн түймэр байна.
Газар хөдлөлт 25 удаа бүртгэгдсэн.Одоогоор сургуулийн дээвэр, байшингийн хана, тааз цуурсан гэдгээс өөр бодит хохирол учраагүй. Ус цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан гамшигт үзэгдэл гэвэл зам даваа хаагдаж, цасанд боогдох гэх мэт 38 дуудлага бүртгэгдсэн. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай 220 дуудлага бүртгэгджээ. Мал амьтны гоц халдварт өвчин 13 бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар бүртгэгдсэн тохиолдол өссөн байна.
Бүртгэгдэж байгаа ой хээрийн түймэр, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг албаны эх сурвалжаас авах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар хээрийн хоёр түймэр асч байна. Аймаг, сумын мэргэжлийн ангийнхан, иргэд унтраах үйлү ажиллагааг зохион байгуулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав