Ч.Лодойсамбуу: Төрийн бүх ажил өрх бүрийнхээ амжиргааг л баталгаатай болгоход чиглэх ёстой
2025-05-08 14:23:00
Хүүхдийн төлөө төрийн хийх ёстой хамгийн гол ажил бол аав ээж, ах эгчийг нь л тогтсон ажилтай, тогтмол орлоготой байхад анхаарах юм шүү дээ. Ажлын байрыг нь албан дарамтаар сөхрүүлээд, хөдөлмөрийнх нь хөлсийг татвар шимтгэлээр ховх сорж айл гэрийг ядуурал, зовлонд хүргэчихээд зовонгуут нь хүүхдийг нь салгаж өрөвдөөд “Хүүхдээ л хамгаалъя!” гэж жилд нэг удаа хашгирах нь төр хүүхдийг үнэндээ дэндүү үл тоож байгаа хэрэг.
Татвар, шимтгэл бууруулахаар өргөн барих гээд зүтгээд байгаа хуулиуд бол улирсан сайд нарын яриад байгаа шиг хэдэн компани, ажилтнуудын эрх ашиг төдий биш угтаа тэр айлд өсч байгаа хүүхдүүдийн нойр хоол, эрүүл мэнд, хүн ёсоор бойжих, хөгжих эрхийн асуудал шүү дээ.
Ерөөсөө төрийн бүх ажил өрх бүрийнхээ амжиргааг л баталгаатай болгоход чиглэх нь төр байгаагийн үндсэн зорилго. Тэрнээс тэр хүүхдийн төлөө нэртэй байгууллага үүсээд 100 жил болсон байна уу, 1000 жилээ тэмдэглэх байна уу жар далдугаар асуудал.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө энэ долоо хоногт өргөн барихаар ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав