Сүхбаатар аймагт менингококкт халдвар бүртгэгджээ
2025-05-09 14:24:00
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1550 бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 67.6 хувь нь буюу 1048 тохиолдол нь бүрэн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт шинээр 63 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол Улаанбаатар хот болон 10 аймагт шинээр өвчлөл нэмэгдсэн байна. Дийлэнх нь буюу 1098 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж байгаа. Эмнэлэгт 30 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Аливаа халдварт өвчинд нас, хүйс ач холбогдолтой үзүүлэлт байдаг. Нийт тохиолдлын 43.7 хувь нь 10-14 насныхан эзэлж байна. Тухайлбал, нэг өвчтэй хүнтэй хамт байсан вакцинд хамрагдаагүй, өмнө нь өвдөөгүй 10 хүний ес нь 100 хувь халдвар авдаг өвчин. Энэ бол маш өндөр хувь. Ихэнх нь сургууль дээр илэрч, өвчлөл нэмэгдэж байна. Нийт 50 гаруй сургууль дээр улаанбурхан өвчний халдвар бүртгэгдсэн.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 93.4 хувь нь хэвтэн эмчлүүлээд гарч байна. Мөн Архангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв аймагт батлагдсан тохиолдлууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 2025 оны тавдугаар сарын 6-ны 21.00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтран баг шуурхай арга хэмжээ авч ажиллан хуралдаж, гурав дахь хоногтоо бүтэн ажиллаж байна. Тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн суманд ажиллаж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ч өнгөрсөн шөнө харьцангуй тогтвортой хоносон байна. Менингитийн үүсгэгч нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав