Нийслэлийн боловсролын газраас замын түгжрэлийг бууруулахын тулд 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал гаргажээ
2022-02-14 11:49:00
Бүх шатны боловсролын байгууллагууд өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ч нэмэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Ялангуяа Яармагийн баруунаас зүүн чиглэлд, Нарны зам, Энх тайваны өргөн чөлөө буюу Таван шараас Баруун дөрвөн зам гээд бараг бүх зам өндөр ачаалалтай байна.
Тэгвэл замын түгжрэлтэй холбоотойгоор хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийн хуваарийг зохицуулах боломжтой гэсэн судалгааг Нийслэлийн боловсролын газраас гаргажээ.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр мэдээлэл хийхдээ "Их тойруу, бага тойруу буюу хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийн хуваарийг зохицуулж болох юм хэмээн НБГ-аас тодорхойлсон ч одоогоор ямар нэгэн өөрчлөх шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ аль болох сурагчдын нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргах ёстойг бид зөвлөж байгаа юм" гэв.
Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргаад байгаа юм байна. Уг 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөснийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
Иймд түгжрэлийг бууруулах зорилготой хичээлийг 30 минутын зөрүүтэй эхлүүлснээр замын ачаалал 12.5 хувиар буурна гэж Нийслэлийн боловсролын газраас тооцжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав