Талбай дээр очиж газрын үсэг зурсан Ж.Золжаргал гишүүнд намын зүгээс хариуцлага тооцно гэв
2025-05-21 14:42:00
"Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар уг жагсаалыг дэмжиж буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг болон хамтарсан Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын зургаан гишүүн гарын үсэг зураад байгаа билээ. АН-аас тав (Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн, Д.Ганбат), ХҮН намын нэг гишүүн (Ж.Золжаргал) гарын үсэг зурсан. Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд Сүхбаатарын талбайд очиж огцруулах бичигт гарын үсэг зурсан намын гишүүндээ хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.
ХҮН намын дарга Т.Доржханд: МАН-ынхан хариуцлагатай бай. ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулахыг ямагт дэмжинэ гэдгээ хэлмээр байна. Бид байгуулсан гэрээгээ зөрчөөгүй. АН-ын болоод ХҮН намын нэг гишүүн талбай дээр очоод гарын үсэг зурсан байна лээ. Энэ асуудал дээр ХҮН намын зүгээс харицлага тооцно гэдгээ хэлсэн. Учир нь ардчиллынхаа зарчмаас ухарсан байна, олон нийтээрээ болноо гэж тохирчхоод ганцаараа очоод гарын үсэг зурж болохгүй гэдгийг хэлсэн. Үүнийг Ж.Золжаргал гишүүн сайн хүлээж авсан. Бид намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ.
Намуудын хуралд өнөөдөр болно. Ардын намын Бага хурал 15.00 цагт болно. Манай намынх 17.30 цагт болно. Ардчилсан нам бас хуралдах юм байна. Энэ хурлуудын үр дүнгээс хамаарч бид Хамтарсан засаг байгуулсан гэрээгээ дүгнэхээр тохирсон.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав