Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нарыг АН-аас ХАСАХГҮЙ
2025-05-22 15:40:00
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо хэдэн арван сая төгрөгөөр цүнх, хувцас авч өгч, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг бэлэглэсэн гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тиймээс иргэдийн зүгээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотол, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор хэмээн Төв талбайд жагсаал зохион байгуулсан.
Уг жагсаалд УИХ дахь АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нар нэгдэж гарын үсгээ зурсан. Харин өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, АН-ын гишүүд гэрээгээ зөрчсөн тул Хамтарсан ЗГ-аас АН-ын хасаж байна хэмээн мэдээлсэн.
Тэгвэл зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нарыг намаас хөөхөөр болсон гэх мэдээлэл цацагджээ.
Энэ талаар намын дарга Л.Гантөмөрөөс тодруулахад "Гурван гишүүнийг намын бүртгэлээс хасна гэж яриагүй. Жижиг сажиг асуудлаас болоод намын гишүүдээ хөөнө гэж байхгүй. Харин сонгуулийн үеэр МАН-ын талд үйлчилсэн хүмүүстэй хариуцлага ярина" гэсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав