Б.Мөнхтамир: 2024 онд 4218 нислэг үйлдэж, 1.1 сая зорчигч тээвэрлэсэн нь түүхэн амжилт
2025-05-23 19:33:00
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, МИАТ компани үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ой тохиож байна.
Ойн арга хэмжээний үеэр "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир 69 жилийн хугацаанд нийт 512 мянган нислэгээр 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэж, 2024 онд өмнөх жилүүдийнхээ амжилтыг давуулан биелүүлж хамгийн түүхэн дээд амжилтаа тогтоосон гэдгийг онцоллоо.
Өөрөөр хэлбэл, 2024 онд 4218 нислэг үйлдэж, 1.1 сая зорчигч тээвэрлэсэн нь МИАТ компанийн 69 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт болжээ.
2025 онд 4513 нислэг хийгээд 1.3 сая зорчигчийг тээвэрлээд нэг их наядын орлого олох зорилго тавьж ажиллаж байгаа юм байна.
Цаашлаад агаарын хөлгийн парк шинэчлэлийг хийж, 2025 оны зургадугаар сарын 15-нд орон нутагт нисэх CRG-700 хөлөг маань орж ирэхэд бэлэн болоод байна. 2026, 2027 онд дараалаад Боинг компанийн 737, 808 онгоцуудыг авахаар болсон гэх мэтчилэн олон амжилтууд угтаж байгааг тэрбээр хэллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав