Ирэх долоодугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно
2025-05-26 16:28:00
УИХ-ын чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ирэх 7 дугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно гэдгийг хэллээ.
Тэрбээр, "Улаанбаатарт байхгүй, том эмнэлэг барьж дууслаа. Өвөрхангай аймагт мөн эмнэлэг барьж байна. Хавдрын эмнэлгийг өргөтгөхөөр энэ оны улсын төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Санал өгсөн ААН-үүд байхгүй байгаагаас шалтгаалан гурав дахиа тендер зарласан" гэв.
Цалин бага тул хөдөө ажиллах эмч, асрагчид их цөөн байна. Ялангуяа орон байргүй тул хөдөө ажиллах хүн их цөөн байна. Уг нь манай салбарын суурь асуудлыг шийдсэн. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжиж байна. Гэвч Сангийн яам эмнэлгийн ажиллагсад үндсэн цалингийнхаа 20 хувиас хэтэрсэн урамшуулал авах ёсгүй гэж хязгаарласан. Ямар бүтцээр, хэдэн хүний орон тоогоор ажиллахаа эмнэлэг бүр өөрсдөө шийднэ. Яам бүхнийг дээрээс шийддэг үе өнгөрсөн. Эмнэлгийн гал тогоог мөн тухайн эмнэлэг шийднэ. Хэрэв аль нэг эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байвал аймгийн удирдлагууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд хариуцлага тооцох эрхтэй гэдгийг тэрбээр мөн онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав