Тавдугаар сарын 1-нээс иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулна
2022-02-16 13:56:00
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон талаар мэдээллээ.
2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулж эхлэхээр болжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсын иргэдийн дундаж наслалтын хувьд эмэгтэй 70.8 байдаг бол эрэгтэйчүүдийн дундаж нас 60.6 байдаг. 2024 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж таван жил болгохоор Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав