300 ортын эмчийн буруугаас болж 1 сартай нярай энджээ
2025-06-03 14:51:00
Манай сайтад эх нярайн үндэсний төв 2 буюу 300 ортод эмчлүүлэх явцад эмч нарын гаргасан алдаа, хариуцлагагүй байдалтай холбоотой гомдол мэдээллүүд ирсээр байна.
Энэ удаа иргэн А нэг сартай охиноо цээж шуугих зовиуртайгаар 300 ортод очоод олигтой эмчилгээ үйлчилгээ авч чадаагүйн улмаас нэг сартай охиноо алдсан тухайгаа бидэнд мэдээлсэн юм.
Асуудлыг тодруулбал охиныг очсон өдрөөс хойш гурав хоногийн дотор өгзгөнд нь лаа хийснээс өөр эмчилгээ хийгээгүй бөгөөд нэг сартай нярайг нярайн тасагт биш энгийн хүүхдийн тасагт хэвтүүлж тэндээс өөр төрлийн халдвар авч биеийн байдал хүндэрснээр эрчимтийн тасагт шилжүүлжээ.
Ингээд эрчимтийн тасагт орж 1 сартай нярай 3 удаа хагалгаанд орсон ч харамсалтай нь энджээ. Тиймээс анх хүлээн авч, үзлэг хийсэн ч дорвитой эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй, өвчнийг хүндрүүлсэн тус эмнэлгийн ажилчид болон анх хүлээн авсан Азаа эмчид гомдолтой байгаагаа хэлсэн юм. Тэд “Хэрэв лаа хийгээд болчих байсан бол бид гэртээ ч чадах байсан. Эмнэлэгт аврал эрж очдог болохоос үрээсээ хагацъя гэж очдоггүй юм аа эмч нар аа” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав