БОХХААБХ: Тогтоолын төслийн удирдамжийг баталлаа
2025-06-03 17:30:00
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.06.03/-ийн хуралдаанаар Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжиж баталлаа.
УИХ-ын гишүүд монгол адууны омог үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч, мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны эрдэмтдийг татан оролцуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлэв. Мөн Малын генетик нөөцийн тухай хуульд хяналт шалгалт хийх ажлын хэсэг тогтоолын төслийн хүрээнд гишүүдийн хэлсэн саналыг зөв томьёолж, санал дүгнэлтээ шуурхай боловсруулж хэлэлцүүлэхийг санууллаа. Малын чанарыг сайжруулах ажлын хүрээнд цөм сүргийг бүсчлэн, судалгаанд тулгуурлан хийх шаардлагатайг ажлын хэсэгт чиглэл болголоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав