АХМАДУУД: Тэтгэврийн зээлийг маргаашийн дотор шийдэхгүй бол өлсгөлөн зарлана
2025-07-03 13:37:00
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50:50 өр орлогын харьцааг эсэргүүцэж, Төрийн ордны гадаа суулт зарлаж байсан ахмадуудын төлөөлөл өнөөдөр /2025.07.03/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Ахмадууд “Биднийг тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг зөөлрүүлэхийг шаардаж Төрийн ордны баруун хаалганы дэргэд суухаар нэг гишүүн нь гарч ирээд “Наранд битгий суу, та нартаа бид хайртай. Даралт нь ихсэж байгаад үхчихвэл яах юм, шийднэ” гэдэг. Дотор орохоороо ярьдаггүй. Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд сууж үзсэн, төв банкныхан нь хараат бус байгууллага гэдгээр өөрсдийгөө хаацайлж байгаа.
Удахгүй улсын их баяр наадам гээд УИХ, Засгийн газар, яам, Тамгын газрынхан амарлаа. Намар хүртэл амраад явна. Өнөөдөр долдугаар сарын 3-н, маргаашийн дотор Монголбанк, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэхгүй бол бид ирэх долоо хоногийн Даваа гаригаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.
Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 шалгуур бол зээлтэй байгаа ахмадуудад хэрэгжих боломжгүй. Манай нэг ахмад зээл авах гээд банкинд хандтал “Зургаа хүртэлх сая төгрөгийн зээлээ төлчихөөд 24 сарын хугацаатай зээл ав” гэдэг шаардлага тавьсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав