Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг 3 дугаар сард эхлүүлнэ
2022-02-23 16:49:00
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөлд шууд гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгажээ. Энэ дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг, чиглэлийг сайд нарт өглөө.
Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Эрээн, Хөххот, Бугат чиглэлийн 1722 километрийн маршрут Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат болж 1404 км болж өөрчлөгдөнө. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өртөг буурна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав