Өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэгдэв
2025-08-11 16:05:00
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан хангамж, инженерийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн салбар салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлууд үргэлжилж байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тухайлбал цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн шугам тоноглолын нийт 32 нэр төрлийн 98 ажил гүйцэтгэж байна. Урсгал засвараар 3387 шугам тоноглолд засварын ажлыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 13.5 км дулааны гол шугам сүлжээг шинэчлэх, шугам тоноглолын их засвар, урсгал засвар зэрэг ажлын явц 60 гаруй хувьтай байна. Үүнд
- “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн найман гол шугамын ажил 85 хувьтай.
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шугам тоноглол, засварын ажлын явц 53 хувьтай, их засварын хоёр ажил дууссан.
- Улс, нийслэлийн найман ажлын явц 48 хувьтай.
- Хэрэглэгч, орон сууцны конторын засварын ажил 40 хувьтай хэрэгжиж байна.
2025 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарт 92 нэр төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс дууссан 65 ажил, хэрэгжиж байгаа 27 ажил байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 70.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав