Чингэлтэй дүүрэгт 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлжээ
2025-08-15 13:30:00
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах зөрчил гарсаар байгаа учраас дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн төвийн хэсгээр зургаан ч байршилд ТҮЦ-үүд нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулах зөрчил гараад байна. Эдгээр байршилд 3-4 удаа ТҮЦ нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлээгүй учраас ТҮЦ-үүдийг дахин албадан нүүлгэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийг өмнө нь гурван удаа нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулсан” гэдгийг хэллээ.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх зохицуулалт хийж, гудамж талбайг чөлөөлж, зарим байршилд ногоон байгууламж, тохижилтын ажил гүйцэтгэж байгаа билээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав