“Хар жагсаалт” 9-р сарын 1-нээс хүчингүй болно
2025-08-15 18:58:00
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ энэ оны тавдугаар сарын 16-нд баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах журам болон зээлдэгчдэд оноо тогтоох системийг Монголбанк батлахаар болсон бөгөөд шинэ журам хэрэгжсэнээр зээлийн “хар жагсаалт” бүрмөсөн халагдаж, иргэдэд онооны үнэлгээ тогтоох системд шилжих юм.
Энэ өөрчлөлтийг хамгийн ихээр хүлээж буй 70 мянга гаруй иргэн “хар жагсаалт”-д бүртгэлтэй байгаа бөгөөд тэд зээл авах боломжгүй олон жилийг өнгөрөөсөн. Өмнөх зохицуулалтаар “хар жагсаалт”-д багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байв.
Шинэ хуулиар зээлийн мэдээлэл нь зөвхөн зээлдэгчийн санхүүгийн чадавхыг үнэлэх зорилготой болж, зээлээ цаг тухайд нь төлбөл оноо нь нэмэгдэх, эсрэгээрээ төлбөрөө хожимдуулбал оноо буурах зарчмаар ажиллана. Зээлээ төлж эхэлмэгц оноо нь дахин өсөх боломжтой тул чанаргүй зээлийн хэмжээ буурна гэж хууль санаачлагчид үзэж байна.
Монголбанк 1997 онд байгуулсан Зээлийн мэдээллийн санд одоогоор 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн мэдээлэл хадгалагдаж байгаа бөгөөд энэ мэдээллийг 600 орчим байгууллага ашигладаг. Үүнд бүх арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, төрийн сангууд, үүрэн холбооны операторууд багтдаг.
Монголбанк уг журмыг энэ сарын дотор баталж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр “хар жагсаалт” гэдэг ойлголт Монголын санхүүгийн салбараас бүр мөсөн алга болох юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав