АН даргын суудал хэр өндөр вэ?
2025-08-22 18:14:00
АН-ын даргын суудал хэзээнээс ганхаж дотроо үймээн самуунтай байж ирсэн. Дээдэс суудлаа олохгүй болохоор дорд бид хөлөө олохгүй гэгчээр нам дотроо зодоонтой сөрөг хүчин байхаар эрх баригч нам улам л давардаг.
Тиймээс сөрөг хүчний удирдагчийг боловсролтой, чин шударга, ам нь биш тархи нь гар нь ажилладаг хэн нэгэн байгаасай гэж хүснэ.
Одоогоор АН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ц.Туваан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нэр дэвшихээр яригдаад байгаа аж.
Эдгээр хүмүүсээс харахад жишээ нь өөрийн овгоо бидон овгоор сайн дураараа сольсон Д.Ганбат гишүүн гэхэд “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу бага ч гэсэн ойртуулж байна” гэх мэтээр аливаа асуудлыг бэлэг сэлт мөнгөөр шийддэг шийдэх сонирхолтой хүн намын даргаар сонговол намын хувь заяа хэрхэн шийдэгдэх бол. Тархай бутархай намыг нэгтгэх бус авлига хээл хахуулийг улам цэцэглүүлж намд цаашлаад улсад шинэ соёл дэлгэрүүлэхвий!
Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль удаах жил нь парламентын сонгууль цэгцтэй, амжилттай оролцохын тулд одоо л цензур тавьдаг юм шүү бүхий олон намын гишүүд минь.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав