Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ?
2025-08-30 17:20:00
Ардчилсан намын дараагийн дарга маргааш буюу 8 сарын 31-нд тодорно. Тус намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Б.Отгонбат нар нэр дэвшихээр батламжаа өчигдөр гардан авсан юм.
Харин УИХ-ын гишүүн Ө.Шижир 200 сая төгрөг өгөөгүй хэмээн нэр дэвшигчээс хасагдсан.
Дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Олон нийтийн дэмжлэгийг хамгийн ихээр аваад байгаа нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа. Ард иргэд түүнийг боловсролтой, эрх баригч намын эсрэг тууштай тэмцэж чадах хүн гэж дүгнээд буй. Нөгөө талаар намын дарга хүн эмэгтэй хүн байж яагаад болохгүй гэж гэх хандлага нилээдгүй харагдаж байна.
Гэхдээ намын даргыг сонгох эрх нь Үндэсний бодлогын хорооны гишүүдэд бий. Одоогоор нам дотроо даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл. Харин нэр дэвшиж байгаа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хувьд ч мөн даргаар сонгогдох магадлалтай хамгийн боломжит хүн гэж хэлж болно.
Ардчилсан нам ирэх сонгуульд олонхи бүрдүүлбэл шинэ дарга дараагийн Ерөнхий сайд ч болж магадгүй учраас тэдний дунд ширүүн өрсөлдөөн өрнөж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав