Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
2025-09-01 13:29:00
Онцгой байдлын газар Сэлэнгэ аймаг, Орхон сум Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 178 км-т, ангийн байрлалаас баруун зүгт 18 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 18:37 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ мөргөлдөж иргэн Н /54 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байжээ. Түүнийг 19:06 цагт эсэн мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав