БНСУ-ын ютүбер Шин Ен Монголд аяллын нэвтрүүлэг хийх үеэрээ Хоргын тогоонд унаж, амиа алджээ
2025-09-08 13:36:00
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл иржээ.
Уг иргэн нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр иржээ. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна.
Түүнийг ютүбер байсан гэх албан бус мэдээлэл бий.
Тэгвэл БНСУ-ын YTN телевизээр "Монголын Уран Тогоо галт ууланд БНСУ-ын аяллын инфлүүнсэр амиа алдав. 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Булган аймагт орших Уран Тогоо галт ууланд БНСУ-ын 20-иод настай эмэгтэй аяллын инфлүүнсер осолдож амиа алдсан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам 9 дүгээр сарын 5-нд мэдээлжээ.
Талийгаач нь олон нийтийн сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан бөгөөд Монголын хойд бүс нутагт албан томилолтоор ирээд ийнхүү золгүй явдал тохиолдсон байна. Уг асуудалтай холбоотойгоор Монголын холбогдох байгууллагууд БНСУ-ын талтай хамтран ослын нарийн нөхцөл байдлыг шалгаж байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав