Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшийн үйлдвэрт ажиллаа
2025-09-08 20:00:00
Улаанбаатар хотын 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхүүдийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг ашиглах шийдвэрийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу гаргасан.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, хими технологийн хүрээлэн, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, ШУТИС-н Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний яамны эрдэмтэд, шинжээч, мэргэжилтнүүд хамтран БНХАУ-ын утаа бууруулах хөтөлбөрийн туршлага судлах, мөн хагас коксын үйлдвэрлэл болон хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанар зэрэгтэй газар дээр танилцаж албан томилолтоор ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд БНХАУ-ын Шэнму хотын болон намын удирдлага, Хятадын төмөр замын Хөх хотын товчоо, Шэнму хотын хагас коксын аж үйлдвэрийн парк болон удирдлагууд уулзаж, нийлүүлэгч компанийн үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагаа, үйлдвэрлэсэн шахмал түлш БНХАУ-н холбогдох стандарт, гэрээнд тусгагдсан техникийн шаардлагуудад нийцсэн байдал болон тээврийг тасалдалгүй явуулахад холбогдох байгууллагуудаар хяналтыг тавиулж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав