Соёлын биет өвийг хил давуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлж, саатуулжээ
2025-09-14 14:07:00
Энэ сарын 13-ны өдөр Замын-Үүдийн боомтоор соёлын биет өвийг хил давуулах гэсэн зөрчлийг ЭЦА гаалийнхантай хамтдаа илрүүлж гэмт этгээдүүдийг саатуулжээ.
Тодруулбал, соёлын биет өв буюу судрыг Монгол Улсын иргэн Ш, Б, З нар Замын-Үүд дахь улсын хилээр БНХАУ руу хууль бусаар нэвтрүүлэхээр завдаж байсан этгээдүүдийг цагдаа, гаалийн алба хаагчид эд мөрийн баримттай нь илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэн та бүхэн Монгол Улсын соёлын биет өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох, оролцохоос зайлсхийж, эрсдлээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж эх орныхоо түүх, соёлын биет өвийг хайрлан хамгаалахад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, гар бие оролцохыг уриалж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав