Ч.Ундрамын увайгүй тайлбарт MongolZ -ийн ухаалаг залруулга
2025-09-18 20:17:00
Энэ сарын 16-нд Сербийн Бельград хотод болсон “Fissure Playground 2” тэмцээний хоёр дахь тоглолтод "Mongolz" ялалт байгуулж дэлхийг чансааг тэргүүлж эхэлсэн. Тиймээс иргэдийн зүгээс тус багийг улсаас урамшуулах ёстой гэсэн асуудлыг тавьж буй. Уг асуудалд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тайлбар хийхдээ "Ч.Номин сайдын үед БТСХ-гоор "MongolZ" багийнханд тодорхой хэмжээний мөнгө дүнгийн санхүүжилт олгосон.
Тус багийг үүсгэн байгуулсан холбооных нь УЗ-д өндөр албан тушаал эрхэлдэг хүний гэр бүлийн хүн байдаг. Улстөрдөө ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж сонссон. "MongolZ" баг хүсэл сонирхлоороо энэ спортыг сонгоод олон улсад тоглож байгаа. Амжилт гаргаад ОУ-ын байгууллагаас шагналаа аваад явж байгаа. Хууль дүрэмгүй бол бид татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал өгөх албагүй. Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна.Үүнийг ухамсарлаж ойлгож, улс орныхоо эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна" гэж ярьсан.
Харин сайдын энэхүү тайлбарт MongolZ хариу залруулга хийлээ.
1. The MongolZ Esports Organization татвар төлөгчдийн мөнгөнөөс 1 ч төгрөг аваагүй. Авахгүй.
2. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй. Ажиллахгүй.
3. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав