Сонгинохайрхан дүүрэгт анхны спорт цогцолбор нээлтээ хийлээ
2025-09-22 14:29:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар 2021 онд СХД-ийн 3 дугаар хороо, Толгойтод 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж дүүргийн спорт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.
Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажилласан бөгөөд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтой спорт цогцолборыг ашиглалтад оруулж өчигдөр нээлтээ хийлээ.
Спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан дүүргийн Засаг даргын тамгын газраас U9, U11 насны “Сонгинохайрхан кап” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд өчигдөр шилдэг 16 баг цомын тоглолтоо хийж аваргаа шалгарууллаа.
Цаашид “20 минутын хот” концепцын хүрээнд СХД-т бүс бүрд спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр онцолж байна. Мөн тус дүүрэгт усан спорт сургалтын төв, мөсөн ордон, бейсболын талбайн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгааг хэллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав