Хагас коксон түлшний үйлдвэрийг барих тендерийг 10 дугаар сард зарлана

2025-09-23 15:36:00

Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэгээр түлшийг борлуулж байгаа.2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2025-2026 оны галлагааны улиралд түлшний нөөц хүрэлцээтэй байхаас гадна агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ үзжээ.

Тиймээс цаашид Монгол Улс хагас коксон түлшний үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг НЗДТГ-аас мээдээллээ. 

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт “Богино хугацаанд буюу 2024-2030 онд хагас коксон болон хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, хагас кокс-эрчим хүчний үйлдвэр барих” талаар тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хагас коксын үйлдвэр” байгуулах асуудлыг нийслэл Улаанбаатар хотыг бие даан хэрэгжүүлэх тухай үүрэг даалгаврыг эцэслэн өгчээ. 

Нийслэлийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Хагас коксон түлшний үйлдвэр барих тендерийг аравдугаар сард зарлана гэдгээ мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар нүүрс-хими цогцолбор буюу хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл 100 хувь, нэгжийн ТЭЗҮ 100 хувь, технологийн судалгаа 100 хувь, хөгжлийн төлөвлөгөө 90 хувьтай хэрэгжиж байна.

Хагас коксон түлшний үйлдвэр барьснаар нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхий эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэх юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.