Жирэмсэн үедээ парацетмол хэрэглэх нь аутизмтай хүүхэд төрөх магадлалыг нэмдэг гэв 

2025-09-23 16:06:00

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Эрүүл мэнд, Хүнсний үйлчилгээний яам (HHS)-ийн сайд Роберт Ф. Кеннеди Жүниор нар аутизмын хэлбэрийн эмгэг (ASD)-ийн өсөлттэй тэмцэх шинэ арга хэмжээ авч байгаа гэдгээ зарлажээ. 

Ингэхдээ аутизмын талаар маш сонирхолтой бөгөөд эмийг хүнс шиг хэрэглэдэг Монголчуудад цочирдом мэдээлэл өгчээ. Тодруулбал  жирэмсэн үед Tylenol буюу ацето­минофен гэх эмийг хэрэглэх нь хүүхдийн аутизмын эрсдлийг нэмэх магадлалтай гэжээ. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн вакцинжуулалт, вакцин дахь зарим найрлагууд аутизм үүсгэх хүчин зүйл болж магадгүй гэжээ. Бүр урьдчилан сэргийлэх вакцинууд хийх хуваарьт ч асуудал байж магадгүй талаар дурьдаж. 

Гэхдээ зарим шинжээчид түүний энэ мэдэгдлийг үгүйсгэж байгаа. Тухайлбал Tylenol буюу ацето­минофен хэрэглээ болон аутизмын хоорондын шууд шалтгаант холбоог баталсан судалгаа байхгүй гэж үзэж байна. 

Мөн вакцинжуулалт (vaccines) ба аутизмын хоорондын холбоог олон жил эрдэмтэд судалжээ, олон улсын эрүүл мэндийн байгууллага болон судалгаанууд эдгээр хоёрын хооронд causal холбоог олж батлаагүй гэжээ. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.