Алт 3 тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх санал хураалтыг хойшлууллаа
2025-09-23 17:47:00
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тус хоригийг хүлээж авах эсэх санал хураалтыг маргааш хүртэл хойшлууллаа.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Нилээн урт сонгол болж байгаа. Мөн Төсвийн байнгын хороо улсын төсвөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа юм. Нэг зэрэг хоёр газар гурван байнгын хорооны гишүүд хэлэлцүүлэгтэй байгаа тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахтай холбоотой санал хураалтыг маргааш нэгдсэн чуулганы хуралдаан эхэлсэн даруйд явуулна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав