Халзанбүргэтэй ууланд хайгуул хийж эхэлснээр ан амьтад дайжиж, төл мал гажигтай гарч эхэлсэн гэв
2025-09-23 19:07:00
Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Халзанбүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголын хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаан даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, хуралдаанд УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, З.Мэндсайхан, Б.Заяабал, О.Номинчимэг, Э.Болормаа Б.Уянга, М.Мандхай, О.Батнайрамдал, Д.Үүрийнтуяа, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Ганхүлэг нарын гишүүд, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, мэргэжлийн судлаачид болон Ховд аймгийн төрийн албаныхан, Мянгад сумын 50 гаруй иргэн нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сонсгол болж байна.
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025.07.08-ны өдрийн хамтарсан хуралдаанаар Халзанбүргэтэй ордын хяналтын сонсгол хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд байнгын хорооны гишүүд Ховд аймагт очиж ажиллан, төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдтэй уулзаж саналыг сонссон юм. Тодруулбал, газрын ховор элементтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч хайгуулын үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж үйл ажиллагааг зогсоосон нөхцөл байдал үүссэн. Иймд УИХ-аас дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд хяналтын сонсгол зохион байгууллаа.
Иргэд Халзанбүргэтэй ууланд хайгуул хийж эхэлснээр ан амьтад дайжиж, төл мал гажигтай гарч эхэлсэн. Холбогдох байгууллагуудад байдал ямар байгааг цаг тутамд хүргэж байгаа. Цаашид олборлолт явуулбал Мянгад сумын 900 өрхийн 3000 гаруй иргэн Үндсэн хуульд заасан иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлэхэд хүрч байгааг онцоллоо.
Сонсголоор газрын ховор элемент олборлосноор байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх, нөхөн сэргээлт, олборлох технологи ямар байгаатай танилцах юм. Мөн нутгийн иргэдийн үгийг олон нийтэд хүргэхэд чиглэж байна. Сонсгол зохион байгуулагчдын хувьд дээрх асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх ёстой гэв
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав