Дархан цаазат газруудад алт олборлохын эсрэг тавьсан Ерөнхийлөгчийн хориг дэмжигдлээ

2025-09-24 14:18:00

Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Халзанбүрэгтэйн ордыг хэрхэн ашиглах талаар нийтийн сонсгол өчигдөр боллоо. Эдийн засгийн хүрээнд ямархуу байдлаар ашиглах юм гэсэн ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэж үзэж УИХ-аас ач холбогдол өгсөн. Гэтэл хэлэлцүүлэг маань юу болоод өнгөрөв, дүгнэлт хийгээд харчихмаар санагдаж байна. Хэвлэл мэдээллээр тэр ордыг ашиглах, ач холбогдлын талаар мэдээлэл явсангүй. Нэгнээ айлган сүрдүүлсэн, дарамталсан, эдийн засгийг боомилсон зүйл яригдлаа. Хэвлэл мэдээллийн цензур гэж байна уу, хэдүүлээ энийг бодвол яасан юм. Ажлаа хийгээд явж байгаа хүнийг нэр зааж, нүд рүү тугалга цутгана ч гэх шиг. Эрүүгийн нөхцөл байдал өнөөдөр ямаршуу байгаа билээ яаж залуужаад байгаа билээ.

Орд газраа ашиглах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол болохоо байжээ. Энэ асуудлыг бүлэг, УИХ бодож ажиллахгүй бол хүн шиг амьдрах боломж бололцоогоор хангая гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алт3” аяныг  хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын  2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.