Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
2025-09-25 12:06:00
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина. Үүний нэг нь Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто зам юм.
Тодруулбал, Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох бөгөөд тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Харин 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү зам нь 24 метр өргөн, зургаан эгнээ байх юм. Эгнээний өргөн 3.5-4 метр бөгөөд явган замын өргөн 2.5 метр, дугуйн зам 1.5 метрийн өргөнтэй байна. Мөн автобусны 18 буудал байхаар төлөвлөсөн. Тус зам баригдсанаар Наадамчдын авто замын ачаалал буурна. Мөн нийтийн тээвэр болоод хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар буурч, явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэнэ.
Ташрамд, төслийн хүрээнд шинээр баригдаж буй авто замуудаас Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав