Херо Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгнө
2025-09-25 16:23:00
Өчигдөр оройн Лхагвын тойм Монголын энгийн нэгэн пүрэв гаргийг дуулиант хэрүүлийн өдөр болгон хувиргав. Түүний ярьсан маш ноцтой мэдээллүүдэд холбогдогч нар ээлж дараалан мэдэгдэл хийж түүний ярьсан зүйлсийг үгүйсгэж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр би намын даргаа ойлгодоггүй ээ тэр маш олон дүртэй. Надтай өөр юм ярина, өөр хүмүүстэй бас өөр юм ярина. Би дургүйцлээ илэрхийлж ахтайгаа та хоёр аятайхан байгаарай гэж хэлсэн. Оюун-Эрдэнийн ах Б.Баатар гэж монголын нийгмийг самарсан хордуулсан тархи угаасан айхтар найруулагч байна гэх мэт ярьсанд Б.Баатар цахим хуудсаараа дамжуулж хариулжээ.
"УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлагыг үзлээ. Хууль зүйн сайд байсан хүн би бодохдоо гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна.
Тэрээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.Б. Энхбаяр гишүүнтэй Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н. Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав